Өмнөд Солонгосын Пусан хотод өнөөдөр “хорийн бүлгийн” орны төв банк, санхүүгийн байгууллагын тэргүүн нарын уулзалт болов. ОХУ-ын төлөөлөгчид оролцох зөвлөлгөөний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд дэлхийн санхүүгийн системийг эрүүлжүүлэх арга зам, энэ үйл явцад Грекийн өрийн асуудал нөлөөлөхийг багасгах зэрэг асуудал багтжээ. Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс дэлхийг хамарсан хямарлын үр дагаврыг даван туулахад форумд оролцогч орнуудын үүргийг хуваарилах талаар санал солилцоно гэж Өмнөд Солонгосын сангийн сайдын төлөөлөгч уламжлав. Грекийг оролцуулаад еврогийн бүст өрийн асуудлыг зохицуулах тухай мөн ярина.