“Бритиш Петролиум” компани Мексикийн булангийн нефть асгарч байгаа хэсэгт хамгаалалтын шингэн юүлэх хоолой байрлууллаа. Мэргэжилтнүүд пүрэв гаригт эвдэрсэн цооногоос гарч байгаа өрөмдлөгийн хоолойг тайрсан байна. Энэ ажлыг 1,5 км гүнд явуулжээ. Хоолой асгарч байгаа нефтийг зогсоож чадвал “Бритиш Петролиум” компани энэ хэсэгт байгаа байгаа шатахуун зөөгчид үүнйг хөөрөгдөн хийнэ. Өрөмдөгч цогцолбор 4-р сарын 22-нд хүчтэй дэлбэрсний дараа живсэн юм. Нефть асгарснаас америкийн Луизана, Алабама, Миссисипи муж улсад үлэмж хохирол учирчээ.