Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадад албан ёсны айлчлалын хүрээнд  Хятадын ажил нэгт нөхөр Ян Цечитэй уубаасан гаригт яриа хэлэлцээ хийнэ. Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Хятадын засгийн газрын гадаад бодлогын асуудал эрхэлсэн дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинготой уулзана. Яриа хэлэлцээний үеэр ерөнхийлөгч Д.Медведев Хятадад албан ёсоор айлчлахаар төлөвлөж байгаа тухай, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао энэ намар Орос улсад айлчлах тухай хэлэлцэнэ. Оросын дипломат албаны дарга Хятадын ажил нэгт нөхөдтэй олон улсын харилцааны хамгийн хурц асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах зэрэг асуудлыг зохицуулах тухайд Москва, Бээжин ижил байр суурьтай байна. Бүс нутгийн аюулгүй байдлын шинэ бүтэц цогцлуулж, интеграцчилах үйл явцад Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийн төлөвийн талаар үр бүтээлтэй яриа болно. Талууд афганистаны асуудал тухайлбал террорист аюул занал, мансууруулах бодисын наймаатай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ.