Сайн дурын 6 хүнээс бүрдсэн багийнхан өнөөдөр Ангараг гаригт 520 хоног зохиомол нислэг үйлдэж байна. Туршилт Москвагийн анагаах ухаан биологийн асуудал хариуцсан хүрээлэнд болж байна. Багийн бүрэлдэхүүнд орос, франц, итали, хятадын иргэн байна. Ангараг гаригт зохиомол нислэг үйлдэх хүмүүс гадаад ертөнцөөс 1,5 жил тусгаарлагдана. Хөлгийн макетад Улаан нүдэн гаригт жинхнээсээ нисэхэд хүмүүс ямар орчинд байх тэр нөхцлийг бүрдүүлжээ. Багийн гишүүд интернет ашиглаж, телевиз үзэж, радио сонсох боломжгүй. Зөвхөн нислэгийг удирдах төвөөс гадаад ертөнцтэй холбоо барина. Ангараг гаригт нислэг үйлдэхэд туршлага хуримтлуулахад туршилтын зорилго чиглэж байна.