Гадаадын хөрөнгө оруулалт хангалтгүй, дэлхийн хямарлын нөлөөг үл харгалзан Орос улс энэ жил эдийн засгийн өсөлтийн хурдаар тэргүүлэх орны нэг байна. Санкт-Петербург хотод 6-р сард болох олон улсын эдийн засгийн форумд оролцох америкийн “Морган Стэнли” арилжааны томоохон банкны захирлуудын зөвлөлийн дарга Жон Мэк ийм бодолтой байна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг БРИК-ийн орнуудын эдийн засаг энэ жил хамгийн хурдтай өснө гэж “Морган Стэнли” банк үзэж байна.