“Алтаргана энэ юуны түрүүнд анд нөхдийн уулзалт, ярьж хөөрч, баяр хөөрөөр гийх уулзалт” гэж Өвөрбайгалийн хязгаарын соёлын яамны төлөөлөгч Рыгзын Церендоржиев үзэж байна. Тэрээр “Алтаргана-2010” буриад үндэстний олон улсын наадамд бэлтгэж байгаа Агын Буриадын тойргийн хязгаарын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Энэ наадам 7-р сарын 20-23-нд дахин Улаанбаатар хотод  болно. Тэнд буриад үндэстний ес дэх наадам болно гэж Рыгзын Цырендоржиев ярилаа. Энэ наадмыг буриад үндэстнүүд голдуу оршин суудаг Монгол Улсын Хэнтий аймагт анх 1994 онд  зохион байгуулсан юм. Наадам анхандаа буриад үндэстний дууны наадам байсан. Өдгөө энэ наадам 9 төрөлд авьяас, ур чадвараа сорьдог томоохон наадам болж хувирчээ. Оросын нутаг дэвсгэрт Алтаргана наадмыг гурван удаа зохион байгуулсан юм. 2002 онд тухайн үеийн Агын Буриадын автономит тойрогт зохион байгуулжээ. Сүүлийн хоёр наадам Оросын Улаан-Үд, Эрхүү хотод болсон. Энд наадмын соёлын хөтөлбөр нэлээд өргөжиж, шинэ төрөл нэмэгджээ. Тухайлбал буриад үндэсний хувцас зохион бүтээгчдийн дунд, мөн яруу найрагч, туйлчдын дунд уралдаан зохион байгуулжээ. “Алтаргана” наадамд Бүгд найрамдах Буриад улс, Өвөрбайгалийн хязгаар зэрэг Эрхүү мужийн янз бүрийн нутаг, БНХАУ, мэдээж хэрэг Монгол улсын төлөөлөгчид оролцдог уламжлалтай. Мөн Москва, Санкт-Петербург, Новосибирск, Красноярск, Бүгд найрамдах Саха улсад суугаа буриад үндэстнүүд зочны хувиар наадамд оролцдог. 1930-1940 онд буриад үндэстнүүд хувь заяаны эрхээр дэлхий даяар тарсан гэж Рыгзын Цыдендоржиев ярьж байна. Тэд Австрали, Өмнөд Солонгос, мөн Франц, Герман зэрэг европын орон, ойрын гадаадын орнуудад оршин сууж байна. Тэд жилд хоёр удаа Алтаргана наадмын үеэр уулзах боломжтой. Агын Буриадын тойргийн төв Агын тосгонд энэ оны 2-р сард наадмын бүх төрлөөр сонгон шалгаруулах уралдаан зохион байгуулсан. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын энэ нутгаас 190 хүн Улаанбаатар хотод очино. Тус хязгаарын дарга Равиль Гениатулин албан ёсны төлөөлөгчдийг тэргүүлнэ. Сүүлийн хоёр наадамд янз бүрийн уралдааны шагналт байрын тоогоор манай тойрог тэргүүлсэн гэж Рыгзын Цыдендоржиев ярьж байна. Эрхүү хотод болсон наадмын үеэр 70 шагналт байранд орж байсан. Улаанбаатар хотод болох наадамд бид амжилттай оролцоход бэлэн байна. Алтаргана наадамд оролцогчид, мөн энэ гайхалтай наадмын зочид, ардын уламжлалаа дээдэлдэг хүмүүс удахгүй буриад ард түмний эртний соёлын уур амьсгалд автана. Улаанбаатар хотод наадмыг зохион байгуулахад бэлэн байна.