ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Стратегийн давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг удахгүй батална гэж найдаж байна. Хэлэлцээрт 4-р сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурсныг тэрээр Кремльд хэд хэдэн шинэ элчин сайд итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэр ийнхүү мэдэгдэв. “Орос улсад, мөн АНУ энэ баримт бичгийг батлуулахаар өргөн барьсан” гэж Д.Медведев хэллээ. Хэлэлцээрт зааснаар талууд 7 жилийн турш байлдааны цэнэгт хошууг гуравны нэгээр, стратегийн тээгчийг хоёр гаруй дахин цөөлнө. Хэлэлцээрт стратегийн батлан хамгаалах болон давшилтын зэвсгийн хамаарлыг тусгаж, гуравдагч орны нутаг дэвсгэрт стратегийн давшилтын зэвсэг байрлуулахыг хоригложээ. Орос улсын шаардаснаар пуужингийн систем болон стратегийн давшилтын зэвсгийн хамаарлыг баримт бичгийн оршил хэсэгт тусгажээ.