Орос улс энэ оны эхэнд 23 алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлж, 250 гаруй дээрэмчин, тэдний хань хамсаатныг баривчилжээ. Екатеринбург хотноо Орос улс болон түнш орнуудын аюулгүй байдлын болон хууль сахиулах байгууллага, тусгай албадын удирдагчдын зөвлөлгөөний үеэр Холбооны Аюулаас хамгаалах албаны дарга Александр Бортников энэ тухай мэдэгдэв. Гадаадын ажил нэгт нөхдөд цаг алдалгүй мэдээлэл өгсөн, шуурхай хайгуулын хамтарсан ажиллагааны дүнд алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлжээ. Террористууд Сочи хотод 2014 онд болох олимпийн наадмыг тасалдуулах бодолтой байгаа тухай мэдээлэл Холбооны Аюулаас хамгаалах албанд байгаа тухай Бортников тэмдэглэв.