Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Хятадад айлчилж, Иран болон солонгосын хямарлыг зохицуулна. Тэрээр Бээжинд БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Гадаад хэргийн сайд Ян Цечи, хятадын бусад удирдлагатай уулзана. Ираны асуудлаарх олон улсын “зуучлагч зургаан оронд” багтдаг Орос, Хятад улс АНУ, түүний холбоотнуудаас ялгаатай нь илүү эргэцүүлсэн байр суурь баримталж, асуудлыг шийдэхэд яриа хэлэлцээ хамгийн үр нөлөөтэй арга гэж үздэг байна. Шар тэнгист Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг сөнөсний дараа дэгдсэн соолнгосын хойгийн хямарал яриа хэлэлцээний гол сэдвийн нэг байна. Хөлөг онгоц Умард Солонгосын харвасан шунгагч минад өртөж сөнөсөн гэж Өмнөд Солонгос мэдэгдэж байна. Оросын мэргэжилтнүүд Сөүлд мөрдөн шалгатын дүнг судалж байна.