Украины Дээд Рада тус улсын эвслийн бус статусыг тусгасан “Дотоод болон гадаад суурь бодлогын талаарх” хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталлаа. Ерөнхийлөгч асан Виктор Ющенко тус улсыг нэн даруй НАТО-д элсүүлэх бодлогыг тунхагласан юм. Энэ хууль түүний эхлүүлсэн бүх ажлыг баллаж байна. Эхний хэлэлцүүлгээр хуулийн төслийг 226 гишүүн дэмжих шаардлагатай байснаас 253 гишүүн дэмжсэн гэж РИА Новости агентлаг уламжлав. Санал асуулгын дүнгээр Украиныг НАТО-д элсүүлэхийг энэ улсын хүн амын олонх нь эсэргүүцэж байна.