Газын зурвасын бүслэлтийг сэтлэхийг оролдсон “Эрх чөлөөний Флотилии” хөлөг онгоцонд явсан бараг бүх хүнийг Израиль суллаж, нутагт нь хүргэв. Туркт өнөөдөр өглөө тус улсын иргэн голдуу 500 орчим хүн, мөн израилийн тусгай албаныхан хөлөг онгоцны цуваанд халдах үеэр шархадсан, мөн амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг тус улсад хүргэлээ. Израилийн баривчилсан европын орнуудын зарим иргэн энэ шөнө Грект иржээ. Израилийн эмнэлэгт хүнд шархадсан Туркийн хоёр иргэн байна. Палестинчүүдэд хүргэх хүмүүнлэгийн бараа ачсан зургаан хөлөг онгоцонд израильчүүд даваа гаригт халдсан юм. Өнөөдөр Ирландаас өөр нэг хөлөг онгоц тийшээ явжээ. Энэ хөлөг онгоцонд ХАМАС хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдэд зэвсэг ачсан байж магадгүй хэмээн Израиль болгоомжилж байна.