“Бритиш Петролиум” нефтийн компани Мексикийн буланд асгарч байгаа нефтийг зогсооход дахин бэрхшээлтэй тулгарлаа. Осол гарсан цооногийн хоолойн эвдэрсэн хэсгийг тайрах ёстой робот гацсан тухай Ройтер агентлаг уламжлав. Бритиш Петролиум компани өнгөрсөн долоо хоногт цооногийг бөглөж, асгарч байгаа нефтийг зогсоохыг оролдсон ч бүтээгүй байна. Булангийн эргийн дагуу 160 километрт нефтийн толбо үүсчээ. Бритиш Петролиум компанийн нефть олборлох цогцолборт 4-р сарын 22-нд хүчтэй дэлбэрэлтийн дараа түймэр гарч, Луизана муж улсын эргийн ойролцоо живсэн байна.