Монгол улсын цөмийн энергийн газар болон БНХАУ-ын Хятадын үндэсний цөмийн корпораци цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын тухай санамж бичигт Монгол улсын нийслэлд гарын үсэг зурав. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао Монгол улсад хоёр өдөр айлчлах үеэр энэ баримт бичигт гарын үсэг зурав. Вэнь Зябао Монгол улсын ерөнхий сайд С.Батболдтой яриа хэлэлцээ хийлээ. Тэрээр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзав. Талууд Монгол-Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг 9 баримт бичигт гарын үсэг зуржээ.