Газын зурвасын бүслэлтээ зогсоохыг Арабын орнуудын лигийн Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Израильд уриаллаа. Араб хоорондын энэ байгууллагын Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн Каирт болсон онц хуралдаанд оролцогчид энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тавихаар шийджээ. Үүнээс гадна Арабын лигийн дараагийн дээд хэмжээний уулзалтаар энх тайван тогтоох арабын орнуудын санаачилгын цаашдын хувь заяаны тухай асуудлыг хэлэлцүүлэхээр шийдсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Газын зурвасын бүслэлтийг нэн даруй зогсоохыг Израилаас шаардлаа. Палестины нутагт тогтоосон бүслэлтээс 5-р сарын 31-ий хэрэг гарч, 9 хүн үрэгдэж, олон арван хүн шархадлаа гэж тэрээр хэлэв. Израиль 3 жилийн өмнө Газын зурвасыг бүсэлсэн нь "үр ашиггүй, хүлээн зөвшөөрөх аргагүй, мөн хор уршигтай байна" гэж Пан Ги Мун тэмдэглэв.