Kабул хотноо энх тайвны “жигири” хэмээх афганистаны омгийн ахлагч нарын хурлын нээлтэнд өнөөдөр буудалцаан, дэлбэрэлт болов. Орон нутгийн цагдаагийн газар амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн талаар мэдээ алга байна. Форумыг тус улсын ерөнхийлөгч Хамид Карзай нээжээ. Төрийн тэргүүн үг хэлсний дараа хамгаалагчдын хамт Кабулын Политехникийн их сургуулийн оюутны хотхоноос явлаа. Энд хурал гурав хоног үргэлжилнэ. Хуралд 1500 гаруй улс төр, нийгмийн зүтгэлтэн, омгийн удирдагч оролцоно.