Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоц Шар тэнгист сөнөсөн асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэх зөвшөөрлийг Орос улсаас авахыг Өмнөд Солонгос хичээнэ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ви Сон Нак Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкинтай яриа хэлэлцээ хийхээр Москвад очихын өмнө Сөүлд энэ тухай мэдэгдэв. “Чхонан” хөлөг 3-р сарын 26-нд живж, 46 далайчин амь насаа алджээ. Өмнөд Солонгосын явуулсан мөрдөн шалгалтаар хөлөг онгоц БНАСАУ-ын харвасан шунгагч минад өртөж, живсэн байна. Пхеньян үүнийг үгүйсгэж байна. Оросын бүлэг шинжээч Сөүлд мөрдөн шалгалтын дүнтэй танилцаж байна.