Олон улсын сансрын станцын баг дэлхийд аюулгүй газардлаа. “Союз ТМА-17” жолоодлогот хөлгийн буугч аппарат тооцсон газрын ойролцоо Казахстаны нутагт буусан тухай РИА Новости агентлаг уламжлав. Оросын “дугаар 100” нисэгч Олег Котов, америкийн сансрын нисэгч Тимоти Кример, японы сансрын нисэгч Соичи Ногучи нар 161 хоног ниссэний дараа олон улсын сансрын станцаас дэлхийд иржээ. Багийнхан амжилттай газардсан гэж хайгуул-аврах албанаас уламжлав.