Японы ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Юкио Хатояма огцорлоо. Эрх баригч эвсэл задарсан нь үүний албан ёсны шалтгаан юм. Цэргийн салбарт АНУ-тай хамтран ажиллах Токиогийн албан ёсны бодлоготой санал нийлээгүй тул Социал-демократ нам 5-р сарын 30-нд эвслээс гарсан байна. Эвсэл задарсан тул хүн амын дунд засгийн газрын нэр хүндийг өргөх боломжгүй болж байна. Сүүлийн үед засгийн газрын үнэлгээ 20 хүрэхгүй хувьтай байсан.  Хатояма засгийн эрхэнд 8 сар байсан. Тэрээр өмнөх сонгуульд ялж, консерватив намынхан хагас зуун жил төрийн эрхийг барьсан үйл явцад цэг тавьсан юм. Социал-демократууд дэмжисний ачаар Хатояма засгийн газрыг тэргүүлэх боломжтой болжээ. Харин сонгуулийн өмнөх амлалт бодит хэрэгтэй зөрчилдсөнөөр японы ардчилсан намынхны гавьяа талаар болжээ. Окинава дахь америкийн цэргийн бааз үүний гол шалтгаан юм. Японд байгаа америкийн 47 мянган цэргийн албан хаагчийн тал нь тус аралд оршин суудаг тул хүн ам нэлээд дургүйцдэг байна. Окинава аралд хүчин зэрэг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн америкийн цэргүүдийг шүүх аргагүй байдаг тул япончууд онц эгдүүцдэг байна. Хатояма цэргийн баазыг хаана хэмээн сонгогчдод амласан юм. Гэсэн ч засгийн газрын тэргүүн болсны дараа америкийн дарамт шахалтыг давж чадсангүй. “АНУ-ын цэргийн томоохон объект Окинавад үлдэнэ. Вашингтонтой харилцаагаа хэвийн байлгах нь Токиогийн гадаад бодлогын тэргүүн зэргийг зорилт хэвээр байна гэж тэрээр тавдугаар сард мэдэгдсэн юм. Японы хөрш орнуудтай эртнээс нутаг дэвсгэрийн маргааныг үхмэл цэгээс хөдөлгөж чадсангүй. Зүүн-Хятадын тэнгис дахь арлын эзэмшлийн асуудлын талаар Хятад улстай дэгдсэн маргаан намжсангүй. Орос-японы харилцаа ч хөгжсөнгүй. Юкио Хятояма ерөнхий сайд болохдоо бүгдийг “цэвэр хуудаснаас” эхлэхэд шийдвэр төгс байгаагаа, Москватай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн санал зөрөлдөөнөөс салгаж, Өмнөд Курилын тухай асуудалд илүү бүтээлчээр хандах тухай мэдэгдсэн юм. Гэхдээ энэ чиглэлээр мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй гэж Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн Япон судлалын төвийн шинжээч Виктор Павлятенко тэмдэглэв. Шинэ ерөнхий сайдад их хүсэлт тавьсан. Орос, Японы хоёр талын харилцааны нэг асуудал нь хилийг зааглах тухай юм. Хятояма энэ асуудлыг хагас жилд шийдэнэ хэмээн амласан ч, шийдсэнгүй. Хятоямаг огцроход оросын хүчин зүйл тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгээгүй ч, түүнийг огцрохыг шаардаж, үүндээ хүрсэн өрсөлдөгчид нь энэ хүчин зүйлийг мөн хэлж байв. Энэ чиглэлээр ямар нэг ахиц дэвшил гарсангүй. Энэ удаагийн хямарал парламентын дээд танхимын 7-р сард болох сонгуулийн дүнд нөлөөлж магадгүй. Хэрэв энэ үед ардчилсан намынхныг сонгогчид дэмжихгүй бол засгийн газрын хуулийн төслийг батлахад төвөгтэй болно. Тэгээд ч Хатоямын огцрох мэдэгдлийг олонх япончүүд зохистой алхам гэхээс хариуцлагаас мултарч байгаа хэрэг гэж үзэж байна. Ардчилсан намын даргын талаарх ийм хандлага депутатуудын үнэлгээнд ч нөлөөлөхгүй гэх аргагүй. Консерват намынхан хариугаа авахаар хэдийн зэхжээ.