Японы ерөнхий сайд Юкио Хатояма огцрох тухай зарлалаа. Тэрээр америкийн Футэмма баазыг Окинава арлаас гаргахгүй байхаар шийдэснээс эрх баригч эвсэл задарч, огцрох шалтгаан болжээ. Ерөнхий сайд болох Ардчилсан намын шинэ удирдагчийг 6-р сарын 4-нд сонгоно. Сөрөг хүчин Либерал ардчилсан намынхан парламентын доод танхимын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахыг шаардаж байна. БНАСАУ-ын эргэн тойронд байдал хурцадсан тул Окинава аралд АНУ-ын цэргийн баазыг байлгахаар шийдсэн гэж Хатояма хэлсэн юм.