Буриадад Холбооны хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа “Байгалийн зогсоол” аялал жуулчлалын онцгой бүсийг нутгийн аялал жуулчлалын бүс хүрээлнэ. Тус бүгд найрамдах улсын засгийн газар эдийн засгийн таатай аялал жуулчлалын маягийн ийм таван бүс байгуулахаар шийдсэн гэж бүс нутгийн засаг захиргааны хэвлэлийн албанаас өнөөдөр уламжлав. “Байгалийн зогсоолын” дагуул бүс нутаг хэд хэдэн засаг захиргааны нутаг дэвсгэрт оршдог. Тухайлбал “Байгалийн зогсоолын” тээврийн уулзвар болох Улаан-Үд хот, Дорно Саяны уулын спортын маршрут, нэрд гарсан эрдэс усны сувилал оршдог Тункины дүүрэг зэрэг юм. Мөн Тыя голын эрэг дээр зочид буудлын цогцолбор, Сеногда булангийн эрэг дээр усан парк бүхий гэр бүлийн зочид буудал, Хакусы сувилалын орчинд эмчилгээний болон гоо сайхны үйлчилгээтэй эко-зочид буудал байгуулна. “Байгалийн зогсоол” аялал жуулчлалын онцгой бүсийг Улаан-Үд хотоос 150-180 км зайд Байгалийн зүүн эрэг дээр байгуулж байна. Сувилалын газраас гадна үүнд цана, усан аялал жуулчлал багтана.