АНУ-ын засаг захиргаа Мексикийн буланд нефть асгарсан хэргийн дагуу эрүүгийн мөрдөн шалгалт хийж байна. Ерөнхий прокурор Эрик Холдер энэ тухай мэдэгдэв. “Бритиш Петролиум” концернийн “Дипуотер Хорайзон” нефть олборлох цогцолборт 4-р сарын 22-нд хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар 36 цаг түймэр гарч, Луизана муж улсын эргийн ойролцоо живжээ. Үүний дараа нефть асгарч Луизиана, Алабама, Миссисипи муж улсад хохирол учирч, бүс нутагт экологийн сүйрэл нүүрлэж байна. Үүний зэрэгцээ ерөнхий прокурор ямар компани, хувь хүнийг мөрдөн шалгахыг тодруулсангүй. Хүрээлэн буй орчныг бохирдуулахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн сэжигээр мөрдөн шалгалт явуулж байна.