Газын зурвасыг чиглэн явсан “Эрх чөлөөний Флотилии” хүмүүнлэгийн бараа ачсан хөлөг онгоцны цуваанд халдах үеэр баривчилсан гадаадын 680 орчим иргэнийг “нэн даруй” суллана гэж Израилийн тал мэдэгдсэн гэж Британийн “Скай ньюс” телевизийн суваг лхагва гаригт энэ тухай уламжлав. Тель-Авив анх шүүхэд татах бодолтой байсан тэр хүмүүсийг мөн суллах юм. Израилийн засгийн газар мягмар гаригт ийнхүү шийджээ. Изралийн тусгай алба даваа гаригийн шөнө “Эрх чөлөөний Флотилии” зургаан хөлөг онгоцыг булаан эзлэх зэсэгт ажиллагаа явуулав. Зарим мэдээгээр энэ үеэр 19 хүн үрэгджээ