Орос улс 2009 онд шинэ төсөл татсан тоогоор эхний таван байрт багтжээ. Францын Ла-Боль хотод өнөөдөр эхэлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын бага хурлын өмнө ийм мэдээлэл тараажээ. “Эрнст энд Янг” нэрд гарсан аудитын компанийн танилцуулсан илтгэл боловсруулагчид дэлхийг хамарсан эдийн засгийн хямарлыг үл харгалзан Орос улс урьдын адил бүс нутагтаа хамгийн баттай байр суурьтай байна. Европын том, дунд компаниуд оросын зах зээлийг улам их сонирхож байна. Оросын эдийн засгийн өсөлт сэргэсний дараа тус улсад хөрөнгө оруулах бодолтой байна гэж европын хоёр байгууллага тутмын нэг нь хариулжээ. Тэгэхлээр европын бизнесийн салбарынхан оросын зах зээлийг америкийнхаас дутахгүй сонирхож байна.