Оросын навигацийн ГЛОНАСС системийг энэ жил тойрог замд бүрэн байрлуулна гэж Роскосмос компанийн тэргүүн Анатолий Перминов мэдэгдэв. Тойрог замд одоо ГЛОНАСС системийн сансрын 23 аппарат байна гэж тэрээр Москвад хиймэл дагуулын навигацийн асуудлаарх форумыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Одоо навигацийн нарийвчлал 6 метр байна. 2011 онд энэ үзүүлэлт 2,8 метр болно гэж Перминова хэллээ.