Буриад, Монголын хооронд 6-р сарын 1-ээс тогтмол нислэг үйлдэж байна. Монголын “Эзнис Эйруэйз” нисэх компани Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн маршрутаар нислэг үйлдэж байна. Долоо хоногийн хоёр дахь, бямба гаригт дээрх чиглэлээр нислэг үйлдэнэ. Зорчигчдын ая тухыг харгалзан нислэгийн хуваарийг ажлын цаг дууссаны дараа тохируулжээ. Шведэд үйлдвэрлэсэн 30 гаруй хүний багтаамжтай “SAAB-340B” турбовинт нисэх онгоц дээрх маршрутаар нислэг үйлдэнэ. Тасалбарын үнэ 4400 рубль буюу 200 мянга орчим төгөрөг байна. Онгоцоор нэг цаг 30 минут туулах замыг галт тэргээр нэг хоног, автобусаар 12 орчим цаг болно. Тэгэхлээр тасалбарын үнэ “үнэ-чанар” харьцаанд бүрэн нийцэнэ. Нисэх онгоцны энэ маршрутаар зорчих зорчигчдын тоо өсвөл дахин шинэ нислэг нэмнэ. Монгол, Буриадын хооронд нисэх онгоцны тогтмол нислэг үйлдэхээр 2008 оны эхэнд тохиролцож, харин 2009 оны хавар Буриадын нислэлийн нисэх буудалд олон улсын шалган нэвтрүүлэх цэг нээгдсэн юм. Тиймээс Улаан-Үд хотод чартер төдийгүй олон улсын тогтмол нислэг үйлдэх боломжтой.