Америкийн Боинг корпораци “Ростехнологи” нисэх компанид дунд зайны замын нарийн их биетэй нисэх онгоц нийлүүлэх тендерт яллаа. Өнгөрсөн оны 8-р сард зарласан уралдааны хүрээнд Оросын “Нисэх онгоц угсрах нэгдсэн корпораци”, европын Аирбус компанийн төлөөлөгчид мөн саналаа ирүүлсэн байжээ. Ойрын үед “Ростехнологи” компани тодорхой загварын нисэх онгоц нийлүүлэх захиалга боловсруулна. Нисэх онгоцыг “Аэрофлот” компанид лизингээр өгнө. Корпораци 2,5 тэрбум долларын гэрээ байгуулах хүсэлтэй болохоо урьд мэдэгдсэн билээ.