Орос улсын Онц байдлын яамны хоёр нисэх онгоц Тажикистанд хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. Хүнс, майхан, нүүдлийн цахилгаан станц зэрэг нийт 80 тонн ачаа хүргэжээ. Тус бүгд найрамдах улсын өмнөд хэсгийн хэд хэдэн дүүрэгт аадар бороо орсны уршгаар тосгон усанд автсан юм. Үерийн улмаас 40 гаруй хүн үрэгдэж, 30 хүн сураггүй болж, мянган хүн толгой хорогдох газаргүй болжээ. Үүнээс гадна олон арван гүүр нурж, мянган га газар усанд автсан байна. Байгалийн гамшгаас 600 сая долларын хохирол учирсан хэмээн үзэж Тажикистаны засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүсчээ.