Орос улс, Европын Холбоо “Шинэчлэлийн төлөөх түншлэл” санаачилгыг эхлүүллээ. Эртний стратегийн түншүүдийн хувьд хуулийг дээдэлж, ардчилалд түшиглэсэн тэнцвэртэй алхамд тулгуурласан ерөнхий сорилын эсрэг хамтран тэмцэнэ гэж талууд Ростов-Донуд болсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлд тэмдэглэв. “Шинэчлэлийн төлөө түншлэх” сэдвийн хүрээнд шинэчлэлийг ургашлуулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дөрвөн ерөнхий орон зайд хүрсэн амжилтанд түшиглэн ажиллана. Инноваци, өсөлтийг дэмжсэн гол салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх, хоёр талын худалдаа, эдийн засаг, мөн тээвэр, сансар зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, авилгатай хамтран тэмцэх нь “Түншлэлийн” тэргүүн зэргийн зорилт байна.