Ростов-Донад болж байгаа Орос улс-Европын Холбооны дээд хэмжээний уулзалт шинэчлэлийн салбарт хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Ойрын жилүүдэд хамтын ажиллагааны гол чиглэлийн нэг болох ийм түншлэлийн талаар талууд Стокгольм хотод урьд болсон уулзалтаар тохиролцсон юм. Энэ санаачилгаар эхэлсэн ажил стратегийн харилцаанд дорвитой түлхэц болно гэж Д.Медведев 25 дахь дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Бүх нийтэд заналхийлж байгаа терроризмтай тэмцэхэд Орос улстай хамтран ажиллах нь чухал хэмээн Еврокомиссийн тэргүүн Мануэл Баррозу Европын Холбооны удирдлагын нэрийн өмнөөс юуны түрүүнд хэллээ.