Москва хотноо өнөөдөр Галины Вишневын дуурийн дуучдын Олон улсын 3 дахь уралдааны албан ёсны нээлт, мөн уралдаанд оролцогчид шавга сугаллаа. Уралдаанд Орос, АНУ, Украин, Армени, Монгол улсын 53 дуучин оролцож байна. Уралдааны эхний шатанд 500 гаруй хүн дүрс бичлэгээ ирүүлжээ. Уралдааны шувтаргад Монголын залуу уран бүтээлч 6 хүн оролцоно. Тухайлбал Энхбатын Амартүвшин баргил хоолой, Ширмэнгийн Наранчимэг тунгалаг хоолой, Өншихбаярын Уянга тунгалаг хоолой, Оюунчимэгийн Хүрэлбаатар аргил хоолой, Цэрэнжапова Аюуна цөлдөн хоолой, Чимэдийн Энхтайван баргил хоолойгоор дуулна. Галина Вишневын дуурийн дууны Төвд 6-р сарын 2-4-нд уралдааны хоёр дахь шат болно. Уралдааны хөтөлбөрт зөвхөн дуурийн дуу байна. Бүх дууг эх байдлаар дуулна. Уралдаанд оролцож байгаа хүн бүр оросын дуурийн бодол дуу дуулна. Станислав болон Немирович-Данченкийн нэрэмжит хөгжмийн театрт 6-р сарын 7-нд шувтаргын концерт, уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол болно. Хамгийн шилдэг хоолойтой дуучид мөнгөн шагнал хүртэж, Вишневийн дуурийн дууны төвийн жүжгийн урын санд оролцож, энэ төвд жилийн турш үнэ төлбөргүй суралцана.