Орос улсад 6-р сарын 1-нд хүүхэд хамгаалах Олон улсын өдрийг тэмдэглэж байна. Орон даяар өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд амьдралтай хүүхдэд туслах буяны арга хэмжээ өрнөж байна. Хүүхэд хамгаалах олон улсын өдрийг энэ жил 60 дахь удаа тэмдэглэж байна. “Орос улс энэ өдөр 30 сая бяцхан иргэн бүртээ анхаарал хандуулдаг. Харин томчууд бидэнд энэ өдөр бидний хариуцлагыг санууладаг” гэж Орос улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Андрей Фурсенко Олон улсын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ мэдэгдсэн юм. “Хүүхдийн эрх, амьдрал, эрүүл мэндийг хамгаалах нь Орос улсын төрийн тэргүүн зэргийн бодлого байна” гэж сайд сануулав.