“Бритиш петролиум” компани мягмар гаригт Мексикийн буланд осол гарсан цооногоос асгарч байгаа нефтийг дахин зогсоохыг оролдлоо. Цооногийг цементийг уусмалаар бөглөхийг оролдсон ч, бүтсэнгүй. Энэ удаа алсаас удирддаг усан доорх аппаратаар 1,5 км гүнд цооногийн гэмтсэн хоолойг тайрч, хавхалагаар хаах юм. Дараа нь тусгай хоолойгоор нефтийг усны гадаргууд гаргана. Компанийн санааг хэдэн долоо хоногийн турш хэрэгжүүлнэ. Ослыг долоо дахь удаа боломжтой бүхий л аргаар арилгахыг оролдож байна.