НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл палестинчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан хөлөг онгоцны цуваанд Израиль халдасныг буруушааж, хэргийг мөрдөн шалгахыг уриаллаа. Арван хоёр цаг үргэлжилсэн зөвлөлгөөний үеэр Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 орон бараг бүгд энэ хэргийг буруушааж байгаагаа илэрхийлжээ. Орос, Франц, Хятад улс Газын зурвасын бүслэлтийг зогсоохыг  уриаллаа. Израилийн тусгай алба даваа гаригийн шөнө Газар Дундын тэнгист “Эрх чөлөөний Флотилия” хөлөгт халджээ. Хүмүүнлэгийн бараа ачсан хөлөг онгоцны цуваанд халдаснаас янз бүрийн мэдээгээр 9-19 хүн үрэгдсэн байна.