Израилийн цэргийнхэн "Эрх чөлөөний Флотилия" хүмүүнлэгийн бараа ачсан хөлөг онгоцны цувааг булаан эзэлснээс хүний амь эрсдэж, хүн бэртэж шархадсаныг  Орос улс буруушааж, болсон үйл явдал палестин-изралийн үйл явцыг зохицуулах хэрэгтэй болохыг харуулж байна гэж мэдэгдэв. Орос улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин даваа гаригт болсон Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр ийнхүү мэдэгдэв. Хэргийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тэрээр гүн эмгэнэл илэрхийллээ. "Иргэдийн эсрэг зэвсэг барьж, хууль эрхийн ямар ч үндэслэлгүй задгай тэнгист хөлөг онгоц саатуулсан нь бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хууль эрхийн хэм хэмжээг ноцтой зөрчиж байгаа хэрэг" гэж Панкин хэллээ. Болсон үйл явдлаас "Израиль Газын зурвасын бүслэлтийг  нэн даруй зогсоох, Газын зурвасын хүн амын хүмүүнлэгийн болон нийгмийн байдлыг дээшлүүлэх бодит алхам хийх шаардлагатай болохыг баталлаа" гэж Орос улс үзэж байгааг тэрээр мөн хэлэв.