Бразилийн Белу-Оризонт хотод жудо бөхийн дэлхийн цомын аврага шалгаруулах тэмцээний эхний шат өндөрлөлөө. Тэмцээний дүнгээр оросын тамирчид 11 шагналт байр эзэлжээ. Хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж нийт дүнгээр 3-р байрт оржээ. Эхний байруудад бразилчууд, кубууд орсон байна. Монгол улсын тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, 66 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Мөн монголын тамирчин Ням-Очирын Санджаргал 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн байна.