Агаарын найрлагыг шинжлэн судалсны дүнд том хэмжээний газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж болно. Тайбейн Улсын их сургуулийн хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэд газар хөдлөхөөс өмнөх болон газар хөдлөж байгаа үеийн агаарын найрлагын өөрчлөлтийг шинжлэж үзээд, газар хөдлөхөөс хэдэн цагын өмнө агаар мандал дахь хүхрийн давхар ислийн нягтралын хэмжээ ихэсдгийг тогтоожээ. Энэ гоц үзэгдлийг эрдэмтэд одоохондоо тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхдээ тэд тусгай тоног төхөөрөмж бүтээх ажлаа эхэлсэн байна.