Москва орчмын Ододын хотхонд «Союз ТМА-19» сансарын хөлгийн үндсэн ба туслах багын гишүүдийг батлажээ. Шинэ багынхан 6-р сарын 16-нд Казахстаны Байконур сансарын буудлаас хөөрнө. Үндсэн багт оросын Федор Юрчихин, америкийн Даглас Уилок, Шеннон Уокер нар багтжээ. Тэдний сансарын томилолт хамгийн удаан 5 сар үргэлжлэх юм байна. ОУСС-ийн багынхан нислэгийн үед жолоодлогот «Дискавери», «Союз ТМА-01М» хөлгүүд болон гурван ачааны «Прогресс» хөлгийг хүлээж авна. Задгай сансарт 3 удаа гарахаар төлөвлөж байна.