Константинополийн тэргүүн хамба Варфоломей түүний Орос улсад хийж байгаа айлчлал, оросын Үнэн алдартны шашны сүм хийдтэй харьцах харилцаанд эргэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Орос улсаар 10 хоног хийсэн аялалынхаа төгсгөлд Санкт-Петербург хотод тэрээр үг хэлэхдээ, Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кириллтэй бүх маргаантай асуудлыг энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхээр тохиролцсон гэж мэдэгдлээ. Украинд хуваагдаад байгаа лам нарыг, Москвагийн тэргүүн хамбын харьяанд байдаг Украины Үнэн алдартны сүм хийддээ буцаж ирэхийг уриаллаа. 1993 онд анх удаа айлчилснаас хойш Орос оронд ихээхэн өөрчлөлт гарсан байна гэж тэр тэмдэглэжээ.