Төв Америкд болсон «Агата» хар салхинаас болж наад зах нь 100 орчим хүн амь насаа алдаж, зуугаад хүн шархаджээ. Хоёр хоног үргэлжилсэн хүчтэй салхитай үргэлжилсэн бороо хэдэн зуун барилга байшинг нурааж, олон гүүр, машины замыг эвдэн сүйтгэжээ. Гватемал, Сальвадор, Гондурас улсуудад онцгой байдал зарлаад байна. 73 хүн амь насаа алдсан гэж засаг төр нь албан ёсоор зарлаад байгаа Гватемал улсыг хар салхины гол хүч нь дайрч өнгөрчээ.