Норвегийн эргийн хавьд оросын «Изумруд» гувчуурт онгоцыг саатуулсан явдлыг оросын тал судлаж байна. Орос улсын ГХЯ, норвегийн талтай холбоо барьж байна, нөхцөл байдлыг удахгуй зохицуулна гэж найдаж байна гэж Москвад мэдэгдлээ. Шпицберген ольтрог арлыг тойруулан Норвег улсын тогтоосон загас хамгаалах бүсэд ням гаригт оросын гувчуурт онгоцыг саатуулжээ. Гувчуурт онгоцноос үхсэн загас усанд хаяж байхыг байцаагчид видео камерт бичиж авсан гэж эргийн хамгаалалтын албаныхан батлаж байгаа юм байна. Одоо «Изумрут» гувчуурт онгоц, умард норвегийн Тромсе боомтод зогсож байна.