Бүслэлтэнд байгаа Гаазын секторт хүмүүнлэгийн бараа хүргэхээр явсан усан онгоцны цуваанд, Израилийн АЦХ халдасны улмаас наад зах нь 19 хүн алагдаж, 50 орчим хүн шархаджээ. Тэнгисийн цэргийн тусгай албаныханы десант буусан түркийн хөлөг онгоцон дээр 10 хүн амь үрэгдсэн гэж Израилийн цэргийнхэн мэдэгдсэн байна. Европын хүний эрхийг хамгаалагчид болон 10 тонн ачаатай энэ цуваа Гаазын сектор руу чиглэсэн Кипр арлаас өмнө зүгт Газрын дундад тэнгист дайрсан байна. Хүмүүнлэгийн цувааг зохион байгуулагчид, гурван жил бүслэлтэнд байгаа палестины энэ шаантаг нутагт олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсон байна. ЕХ, Израиль улсыг эрс шүүмжилсэн бөгөөд бүслэлтээ зогсоохийг шаарджээ. Түрк, Грек, Испан болон бусад хэд хэдэн улсын төр засаг израилийн элчин сайдыг дуудаж ирүүлэн тайлбар өгөхийг шаарджээ. Арабын улсуудын Лиг, мягмар гаригт шуурхай хуралдаан зарласан байна.