Асгарсан нефтьд бохирдсон Мексикийн булангийн хэсэгт үзүүлэх хүчин чармайлт, нөөцөө АНУ-ын засаг захиргаа, ВР комнап гурав дахин нэмэгдүүлж байна. Энэ тухай, АНУ-ын эргийн хамгаалалтын ерөнхий командлагч, адмирал Тэд Аллен ням гаригт ерөнхийлөгч Барак Обамад мэдээллээ. «ВР компанын мэдээлж байгаагаар асгарч байгаа нефтийг зогсоох шинэ ажлыг даваа юмуу мягмар гаригт эхлэнэ». ВР компанын нефтийн тавцан дээр 4-р сарын 20-нд осол гарч, живсэн ба 11 хүн амь насаа алдсан юм. Мексикийн буланд одоогийн байдлаар 150 мянган тонн нефть асгараад байна.