Европын аюулгүй байдлын гэрээний төсөл, Ереванд өнөөдөр нээгдэж байгаа ХАБГБ-ийн парламентын ассамблейн хуралдааны анхаарлын төвд байна. Оросын төлөөлөгчдийг Улсын Думын дарга, ХАБГБ-ийн ПА-н дарга Борис Грызлов тэргүүлж байна. Өргөн санал шүүмжлэлийн бас нэг чиглэл нь ХАБГБ-ийн гишүүн улсуудын тодорхой тооны цэргийн үйл ажиллагааг хангахад үндэсний хууль тогтоомжийг уяалдуулан зохицуулах асуудал юм. Манай байгууллага евразийн тивд тогтвортой байдлын тулгуур болж чадлаа гэж хуралдааны өмнөхөн Грызлов онцлон тэмдэглэлээ. ТУХН-ийн улсуудын 1992 оны хамтын аюулгүй байдлын гэрээний үндсэн дээр, цэрэг, улс төрийн холбоо-ХАБГБ-ыг байгуулсан билээ. Армен, Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан улсууд тус байгууллагын гишүүн билээ.