Смоленскын ойролцоо сүйрсэн Ту-154 онгоцны бүхээгийн «хар хайрцагны» бичлэгийн хуулбарыг Орос улс, Польш улсад дамжууллаа. Олон улсын практикд ийм бичлэгийг дамжуулдаггуй бөгөөд тухайн тохиолдолд оросын тал онцгой анхаарал хандуулж байна гэж Улс хоорондын агаарын хорооноос мэдээллээ. Польшийн «нэг номерын» онгоц сүйрсний улмаас ерөнхийлөгч Лех Качиньский болон улс орны удирдлагын зарим хэсэг, нийтдээ 96 хүн амь насаа алдсан билээ. Катыньд болох байсан гашуудлын ажиллагаанд оролцохоор тэд нисэж явсан юм. Өнгөрсөн долоо хоногт, эмгэнэлт явдлыг мөрдөн байцаах польшийн улсын комиссын тэргүүн Эдмунд Клих, нисэгчдийн алдаа, сүйрлийн шалтгаан нь болсон гэж албан ёсоор мэдэгдлээ.