Донын Ростов хотод 5-р сарын 31-нээс, 6-р сарын 1-ний хооронд Орос улс, ЕХ-ны дээд хэмжээний 25-р уулзалт болно. Хоёр өдрийн уулзалтанд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ЕХ-ны ерөнхийлөгч Херман ван Ромпей, Европын комиссын дарга Жозе Мануэль Баррозу нар оролцоно. Өнөөг хүртэл Орос улс, ЕХ-ны дээд хэмжээний уулзалт жилд хоёр удаа, ОХУ-ын нутагт юм уу, эсвэл тухайн үед ЕХ-г даргалаж байгаа улсын нутагт болдог байсан юм. Энэ удаагийн уулзалт, Лиссабонын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш анх удаа болж байгаа юм. Евро, атлантын аюулгүй байдлын шинэ хэлбэрийг бий болгох нь энэ удаагийн Орос улс, ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол асуудлын нэг билээ. Үүнээс гадна талууд даяарчлалыг хамарсан санхүү эдийн засгийн хямралыг сөрөн зогсох асуудлыг авч үзнэ. Стокольмд 2009 оны 11-р сард Орос улс, ЕХ хоёр тохиролцоонд хүрсэн шинэчлэлд зориулсан түншлэл гэж нэрлэсэн Орос улс, ЕХ-ны улсуудын хооронд визгүй зорчих асуудлын төлвийг хэлэлцэнэ.