Шилжилтийн үеийн эдийн засагтай орнууд, хөгжингүй орнуудыг бодвол дэлхийн хямралыг арай гайгүй давлаа гэж Европын төв банкны тэргүүн Жан-Клод Трише үзэж байна. «Шилжилтийн үеийн эдийн засагтай орнууд бас нилээн хэлмэгдсэн гэхдээ тэд групп хэлбэрээрээ дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч гол хүч хэвээрээ үлдлээ» гэж Трише хэллээ. Учир нь хямрал, тэдний улам хөгжиж байгаа эдийн засгийг бусдад гүнзгий мэдэрүүлж даяарчлалын удирдлагад тэднийг бүрэн интеграцчилах шаардлагатай байгааг харууллаа. Шилжилтийн үеийн эдийн засагтай Бразил, Орос болон бусад орнуудын ДНБ энэ жил 6,3%-иар өсөх бөгөөд энэ үзүүлэлт, хөгжингүй орнуудын эдийн засгийн хөгжлийн хурдацаас бараг 3 дахин их болно. Торонто хотод 6-р сарын 26-27-нд болох «олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум», «хорийн» дээд хэмжээний уулзалтанд оролцох улсуудын нэрийг дэлхийн хамтын нийгэмлэг тодорхойлоод байна гэж Трише хэллээ.