Окинова арлаас америкийн цэргийг гаргах асуудлаас болж японы эрх баригч эвслийн дотор хагарал гарчээ. Нутгийн иргэд эсэргүүцсэн боловч АНУ-ын Футэмма агаарын цэргийн баазыг арлын өөр хэсэгт шилжүүлэхээр шийдсэн байна. Юкио Хатоямагийн засгийн газар сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлээгүй учир Социал- демократ нам, ардчилсан намын нэгдлээс гарч байгаагаа өнөөдөр зарлалаа. БНАСАУ-ын эргэн тойрны байдал түгшүүртэй байгаа тул АНУ-ын тусламж шаардлагатай байна гэж засгийн газар мэдэгдлээ.