Хойд Кавказын оросын БН Ингушет улсад Ставропольд болсон алан хядах ажиллагааг бэлтгэсэн гэж сэжиглэсэн 6 этгээдийг баривчилжээ. РИА Новости агентлаг хүчний байгууллын эх сурвалжаас иш татан энэ тухай мэдээллээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор зохион байгуулагчид, гүйцэтгэгчид байгаа бололтой. Тэдний нэрий нь мэдээлэхгүй байгаа боловч тэд Хойд Кавказын холбооны тойрогын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг дээрэмчдийн нууц бүлгийн гишүүд гэдэг нь тодорхой болжээ. Ставрополийн соёлын ордны дэргэд лхагва гаригт алан хядах ажиллагаа үйлдсэн юм. Чеченийн ардын дуу бужгийн хамтлагын концерт үзэхээр олон хүн цугларсан үед бөмбөг дэлбэлсэн байна. Долоон хүн амь насаа алдаж, 40 гаруй хүн шархаджээ.