Одоогийн хямралаас гарах замыг эрж хайх зөвлөлгөөнийг үргэлжлүүж, Солонгосын хойгын байдлыг цаашид хурцатгах байдлыг намжаахын төлөө байгаагаа Москва, Пхеньян баталлаа. Орос улсын ГХЯ-ны орлогч сайд Алексей Бородавкин, Умард Солонгосын элчин сайд Ким Ён Джэтэй Москвад уулзсныхаа дараа энэ тухай мэдэгдлээ Шар тэнгист 3-р сарын 26-нд өмнөд солонгосын байлдааны хөлөг онгоц «Чхонан» сүйрсэн явдал Солонгосын хойгын өнөөгийн хямралын гол учир шалтгаан нь болсон гэдгийг сануулья! Энэ сүйрлийн үед 46 далайчин амь үрэгдсэн билээ. Олон улс орны шинжээчдийн дүгнэснээр энэ хөлөг онгоцийг БНАСАУ-ын шумбагч онгоцноос харвасан пуужингаар сөнөөсөн юм. Харин энэ комисст олон улсын статус хэн ч олгоогүй билээ. Болсон явдалд ямарч хамаагүй гэж Пхеньян мэдэгдсэн бөгөөд энэ бол санаатайгаар зохиосон хуурмаг үйл явдал гэж үзэж байна. Ямарч гэсэн даваа гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, БНАСАУ-тай далай тэнгисийн болон худалдааны бүх харилцаагаа таслан зогсоож байгаа болон АНУ-тай завь эсэргүүцэгч тэнгисийн цэргийн хамтарсан хээрийн сургууль хийх болсноо зарласан билээ. БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахуулах талаар Сөүл, НҮБ-ийн АЗ-д албан ёсоор хандана гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ өмнөд Солонгос халдан довтлох юм бол Пхеньян «асар хүчтэй цохилт» өгнө гэж сүрдүүллээ. Ер нь Солонгосын хойгт «халуун цэг» үүсэх бодит байдал бий болоод байна. Орос улсын ерөнхийлөгчийн шийдвэрээр дараагийн долоо хоногын эхээр өмнөд Солонгосд очих оросын шинжээчдийн хэсэг нөхцөл байдлыг тодоруулна. Орос улсын шинжээчид Шар тэнгист болсон үйл явдлын эд мөрийн баримттай танилцана. Солонгосын хойгт болсон явдалтай холбогдуулж Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан тусгай мэдэгдэлд, «Чхонан» байлдааны хөлөг онгоцны сүйрлийн жинхэнэ учир шалтгааныг олж, болсон явдалд чухам хэн буруутай, хэн хариуцлага хүлээх ёстойг нарийн тогтоох ёстой гэж Д.Медведев үзэж байна гэж өгүүлжээ. Өмнөд Солонгосын комиссийн дүгнэлтэд Орос улс итгэхгүй байна гэдгийг энэ нь харуулж байна гэж Алс дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн ажилтан Константин Асмолов хэлээд: Энэ дүгнэлтийг дахин шалгах шаардлагатай. Хаанаас авсан нь мэдэгдэхгүй, гүний шаварт маш удаан хэвтсэн, өмнөд солонгосынхны үзүүлж байгаагаар, дээр нь орчин цагын фломастераар дугаарын нь бичээд, дараа нь умард солонгосын оролцоо гарцаагуй мөн гэж батлаж байгаа нь бидэнд маш сонин санагдаж байна. Үүнээс гадна энэ албан ёсны дүгнэлтэд маш олон сонин, авцалдаагүй зүйл байсаар байна, гэхдээ энэ бол өөр асуудал юм. Ер нь оросын шинжээчдийг явуулж байна гэдэг оросын засгийн газар өмнөд солонгосын засаг төрийн таамаглалд итгэхгүй байна гэдгийг л харуулж байна гэж тэр хэллээ. Орос улсын ГХЯ-ны албан ёсны мэдэгдэлд, өмнөд солонгосын «Чхонан» байлдааны хөлөг онгоцны сүйрлийн талаархи асуудлыг НҮБ-ийн АЗ-д хэлэлцүүлэхгүй, БНАСАУ энэ хөлгийн сүйрэлд холбоотой гэдгийг зуун хувь батлаагүй цагт АЗ-ийн бусад гишүүдийн саналыг дэмжихгүй гэдгээ шууд ойлгууллаа. Өмнөд Солонгосд явуулсан оросын шинжээчид л ийм баталгааг гаргаж чадна. Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоцны сүйрэлд хэн нэгэн буруутай гэдгийг батласан тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэг, буруутай этгээдэд ямар шийтгэл хүлээлгэхээ шийднэ. Будлианд оролцсон талууд сэтгэл хөдлөлөө барьж, зөвхөн Солонгосын хойгын ч биш бүх бүс нутагт аюулгүй тогтвортой байдал, энх тайвныг хадгалахын төлөө байдлыг хурцдуулахгүй байх ёстой!