0 

0Орос улсад их цэвэрлэгээ хэрэгтэй болжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлдөх байгууллага, төрийн зөвлөлийн хуралдаанд оролцогчид байгал орчныг хамгаалах асуудлаар хэд хэдэн чухал асуудлыг дэвшүүллээ. Энэ асуудал дээр ерөнхийлөгч Д.Медведев нилээд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Хэрвээ сарын дараа асуудал «үхмэл цэгээс» хөдлөхгүй бол тэрээр «командлагчийн шийдвэр» гаргаж, юунаас эхлэх ёстойг өөрөө зааж өгнө гэж хэллээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнөөдөр оросуудын 40 орчим хувь нь экологийн бус нөхцөлд амьдарч байна. Тэгэхдээ экологийн ямархуу нөхцөлд амьдарч байгааг хэн ч мэдэхгүй. Учир нь Орос улсад, төрийн мониторингийн систем байхгуй юм. Нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй гэж Д.Медведев үзэж байна: Нэгдүгээрт, хүрээлэн байгаа орчинд нөлөөлж байгаа сөрөг үзэгдлийг бүртгэж байгаа системийг төгөлдөржүүлэх хэрэгтэй. «Одоо оршин байгаа хамгийн сайн зарчимд» шилжин орох хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ ажилд бизнесийн сонирхолыг ихэд татах хэрэгтэй. Үйлдвэр, шинэчлэлийн хөтөлбөрт шилжснээс олох ашгаас орчин үеийн цэвэрлэх системд шилжих ашиг руу хандах ёстой! Гуравдугаарт, экологийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах, хүрээлэн байгаа орчинд үзүүлсэн хохиролыг арилгуулах бодит механизмийг бий болгох, бохирдлыг богино хугацаанд арилгах үүргийг зөрчигчидөд заавал хүлээлгэж байх зэрэг асуудлыг яаж шийдэх ёстойг даруй бодох цаг болжээ гэлээ. Эхний ээлжинд компанд хатуу шаардлага тавихгүй. Аюулгүй технолог нэвтрүүлэх хугацааг компанд олгоно. Хэрвээ алдаа гаргасан гэж үзвэл, тус компанын гавьяаг харгалзахгүйгээр дампууруулах буюу устгах асуудлыг шийднэ. Энэ асуудал бол үнэхээр зөв гэж Дэлхийн онгон байгалын сангийн, байгал хамгаалах бодлогын газрын захирал Евгений Шварц үзэж байна: 20-30 жилийн өмнөх хоцрогдсон технологт буруу өгч, байгал орчныг бохирдуулж, шинэ технолог нэвтруулэхгүй байгаа хэн бүхнийг рублиэр торгох хэрэгтэй гэж үзэж байгаа ерөнхийлөгчийн санал үнэхээр шудрага гэж үзэж байна. Бохирдуулагчид төлөх ёстой гэсэн дэлхийн хэмжээний зарчим байгаа! Энэ зарчмаас ухарч байгаа бүх илрэл, эхний ээлжинд улс орны иргэдийн ашиг сонирхол болон дунд болон жижиг бизнесийн тогтвортой хөгжилд саад болж байна. Хохиролыг барагдуулж байгаа төлбөрийг бас дахин харах ёстой! Өнгөрсөн зууны дунд үеэс мөрдөж эхэлсэн нормыг одоо мөрдөж байна. Энэ нормын дагуу, хуучин технологоороо ажиллаад, төлбөрий нь төлсөн нь компануудад ашигтай байна. Ингэснээрээ хүний амьдралын наад захын ашиг сонирхолыг харгалзан үзэхгүй байна гэж Олон нийтийн танхимын экологын бодлого болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах комиссийн дарга Владимир Захаров үзэж байна: Хамгийн гол асуудал, бид эдийн засгаа хөгжүүлэхийн тулд байгалын нөөцийг бодлогогүйгээр ашигласан явдал юм. Энэ үйл ажиллагаагаараа бид ой мод, гол горхийг бохирдуулаад зогсохгүй, өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироож байгаа гэдгээ мартаж байлаа. Хэрвээ үйлдвэр үйл ажиллагаа явуулахыг хүсэж байгаа л бол өнөөгийн хамгийн сүүлийн үеийн технологыг ашиглах ёстой гэсэн дэлхийн стандартыг бид хэрэглэх хэрэгтэй болоод байна. Хэрвээ энэ үйлдвэр энэ технологыг хэрэгжүүлж чадаж байгаа бол цэцэглэн хөгжих тавилантай! Үйлдвэр хэрвээ энэ шаардлагыг биелүүлж чадахгүй бол маш өндөр торгууль төлнө эсвэл хаагдана. Торгууль нь үнэхээр мэдэгдэхүйц байх ёстой бөгөөд ингэснээр бизнес өнөөдөр экологын нөхцлийг сайжруулж эхэлнэ. Ийм хориг арга хэмжээг иргэдийн эсрэг ч авч эхэлнэ. Жишээ нь, орчин үеийн хөдөлгүүртэй машинаас татгалзаж байгаа хүмүүс байна. Уламжлалт чийдэнгийн хувьд хүмүүсийг тэгж шүүмжлэж болохгүй боловч, хүмүүсийн уламжлалт ухамсарыг өөрчлөх тийш хийх алхамыг хийх шаардлагатай байна. Төрийн зөвлөлийн хуралдаанд оролцогчдын үзэж байгаагаар хамгийн гол нь экологийг хамгаалах нийгмийн цогц хандлагыг бий болгох явдал юм. Тэгсэн цагт л Орос орны өнцөг булан бүрт хэн бүхэн санаа зоволтгүйгээр крантны ус ууж, дуртай усандаа сэлж, цээж дүүрэн амьсгалах болно.